Monday, October 19, 2009

Дэлхийн хамгийн єндєр эмэгтэйчvvд.

Бид таны таалалд сонин хачнаар дvvрэн алаг дэлхийгийн хамгийн хамгийнуудыг чамгvй олон удаа єргєн барьсан байсан билээ. Гэхдээ Дэлхийн хамгийн єндєр бvсгvйчvvдийн талаархи мэдээллийг толилуулж байсан удаагvй санагдана. Тиймээс энэ удаад чухам тэрхvv сэдвийг хєндєхєєр шийдлээ. За ингээд сул дорой хирнээ сэтгэл татах увидастай байх тавилантай эгээ л нэг бvсгvй заяатнууд хирнээ ямар ч эрийн хайрыг татах бус, vргээн айлгах цэвдэг хувь тохиолд тєрсєн гэмээр гайхмаар ч юм шиг, сvрдмээр ч юм шиг, басхvv єрєвдмєєр ч юм шиг “аварга биетэй эмэгтэйчvvд”-ийн фото цуглуулгатай танилцацгаая.







Зураач Jericó Santander-ийн нvд алдмаар бvтээлvvд

Таны энэ єдрийн амар амгаланг эрж, сэтгэлийн тань урлагийн мэдрэмжийн орон зайг 23 настай Испаний залуу зураач Jericó Santander-ийн гайхалтай бvтээлvvдээр нєхєж байна. Vзэсгэлэнт Испаний Канарын арлуудын нэгэнд мэндэлсэн энэхvv цэл залуухан уран бvтээлчийн зурах авъяас нь бvр бага наснаас нь эхлэн илэрч, бvхэл єдєржин харандаа vзvvрлэн, элдвийг зурдаг байжээ. Харин Жерик нь єсвєр насандаа Photoshop болон бусад техникийн талаар мэдлэгтэй болсноор жинхэнэ мєрєєдєл, тєсєєлєл, зєгнєл гурвын гайхалтай цохицолт єєрийн гэсэн євєрмєц ертєнцийг бие болгож, vй тvмэн шvтэн бишрэгчдийг єєртєє татжээ. Хожим тэрээр DeviantArt, Depthcore зэргийн мэргэжлийн байгууллагуудтай хамтрах болсноор ур чадвараа улам бvр дээшлvvлсэн байна. Одоо энэхvv авъяаслаг уран бvтээлч нь Vitroroberston, Buck, Brand New School зэрэг алдартай агенлагуудтай хамтарч ажилладаг юм байна. За ингээд тvvний кибер технологийг уран зургийн мэдрэмжтэй хослуулсан нvд булааж, сэтгэлд нэгийг бодогдуулам гайхалтай уран бvтээлvvдийг шимтэн сонирхоцгооё.




Лондон дахь шивээсний фестиваль








Єнгєрєн амралтын єдрvvдэд Лондон хотын Tobacco Dock-д тав дахь удаагийн “London Tattoo Convention” фестиваль болж єнгєрчээ. Уг наадамд Дэлхийн єнцєг булан бvрээс ирсэн 200 гаруй шивээсчдээс гадна хєгжимчид, DJ нар, бvжигчид болон бусад тєрлийн эрин цагийн буюу биен дээрхи урлагийн тєлєєлєгчид оролцлоо.
Тэнд очсон vзэгчид мэргэжлийн шивээсчингvvдээр vнэгvй vйлчлvvлэхээс гадна тоглолт vзэж, тєрєл бvрийн тэмцээн уралдаанд оролцон, загвар ємсєгчид болон бvжигчдийн vзvvлбэрийг тольдох боломжтой байсан аж. Тvvнчлэн хvссэн хэн бvхэнд тєвд маягийн шивээсний музей болон “Tara Arts” тєслийн vзэсгэлэн зэрэг шивээстэй холбоотой хамгийн хамгийнийг агуулсан vзvvлэнгvvдийг сонирхох боломжтой байжээ. Ингээд энэхvv єргєн хэмжээний vйл ажиллагааны дvр зургийг дэлгэж буйг минь хvлээн авна уу.

Мисс Интрконтинентал 2009

гэрийн маршрут


View гэрийн маршрут in a larger map