Tuesday, November 17, 2009

Бүсгүй хүнийг цоглог, тансаг харагдуулдаг аксесуарууд

Ээмэг, бөгж, хүзүүний болоод бугуйн зүүлт чимэглэлээр нь эмэгтэй хүний зан ааш, мэргэжил, боловсрол цаашлаад зэрэг зиндааг илтгэхээр хүчтэй зүйл юм. Тиймээс та зүүлт чимэглэлээ сонгохдоо нарийн мэдрэмжтэй хандах хэрэгтэй.
Тухайн өдрийн ажил хэрэг, харилцах хүмүүсийнхээ онцлогоос шалтгаалан хувцасандаа зохицуулж зүүлт чимэглэлээ сонго.

2. Алчуур
Сонгодог загварын хувцас чимэглэлд дуртай бүсгүйчүүд алчуур хэрэглэх дуртай байдаг. Энэ нь ч тэднийг тансаг зэрэглэлд аваачиж өгч чаддаг.

3. Цаг, нүдний шил
Тухайн хүний имидж бүрдэлтэнд аль аль нь чухал нөлөөтэй. Заавал хараа муутай гэлтгүй нүдний шилийг имидждээ ашиглаж болохыг бүү март. Цагны тухайд ээмэг бөгжтэйгөө хослуулж чадвал улам бүр үнэ цэнэтэй, чанартай харагдана.

4. Хэтэвч, цүнх
Түнтийсэн хэтэвч, цүнх бүсгүй хүнийг гутаана. Аль алийг нь гоёл, тансаг хэрэглээ тал руу нь ашиглаж өөрийгөө илэрхийлэхийг хичээ. Гутал түүнчлэн нэрийн хуудасны савтайгаа хэтэвч, цүнхнийхээ өнгө загварыг хослуулж өгвөл үнэ цэнэтэй тансаг байдлыг илтгэнэ. Анхаарал татам байж ч чадна.

5. Үзэг, нэрийн хуудасны сав
Үзэг бол таны нэрийн хуудас. Энэ хэрэглээнд эр эм гэсэн ялгаа бараг үгүй тул эрчүүдтэй адил хүчирхэг, эрч хүчтэй гэдгээ илэрхийлж болно. Яаж мэдэх вэ, чухал үед эрэгтэй боссоос ч илүү тансаг үзэгтэй байх ч юм бил үү.

6. Малгай, бээлий
Хэдийгээр жирийн хэрэглээ мэт боловч малгай бээлий нь эмэгтэй хүний донж маягыг хүчтэй илтгэх зүйлс юм. Тохой хүрсэн урт бээлий, саравчтай эсвэл үнэтэй ангийн үсэн малгайг донжийг нь олоод тавьчихсан явахад бас л өөр мэдрэмж төрүүлэхийг анзаараарай.

No comments:

Post a Comment