Tuesday, October 20, 2009

Амьтдын нvvдэл

Олон мянган жилийн тэртээгээс нvдэнд vл vзэгдэж, гарт vл баригдах єчvvхэн жижиг амьтдаас эхлээд аварга том vлэг гvрвэл хvртэл амьдарч асан, єдгєє хvмvvс бидний амьдран суугаа цэнхэр гаригийн маань юм бvхэн ямар vзэсгэлэнтэй хийгээд ямар ер бусын болохыг та бvхэн дараах зургуудаас хараарай. Ус ургамал, амьд явж vр удмаа vлдээхийн тулд хэрэгтэй бvхэн байгаа газрыг эрэн хайж, тэр газрын зvг ижил сvрэг, хань хамсаатан юутай хvvтэйгээ нvvдэллэн явж байгаа хэдэн зуугаараа тоологдох эдгээр ан амьтдын зураг тєдийг харахад л сvрдмээр биширмээр басхvv айн мэгдмээр харагдах ажээ.
Байгаль дэлхий маань ямархан сvр хvчтэй, эрхэмсэг ихэмсэг  єєрийн vр хvvхэд болсон ан амьтан тєдийхнєєрєє харуулж чадаж байгаа нь vнэхээр гайхалтай юм.

Далайн гvнд орших гайхалтай зоогийн газар








Одоогоос сар гаруйхны ємнє Мальдивын арлуудын нутаг дэвсгэрт нэгэн гайхалтай зоогийн газар нээгджээ. Энд ирсэн хvн бvхэн лусын ертєнцийг ойроос харж, сэлvvрт амьтадтай дотно танилцах нь лавтай. Учир нь “Итха” гэдэг нэртэй (нутгийн хэлээр бол “дивехи” гэдэг, харин “эрдэнэсийн сан” гэсэн утгатай юм байна) энэ зоогийн газар нь тэр чигээрээ шилээр хийгдсэний сацуу бvхлээрээ усан дунд оршдог байна. Энэ газар нь Энэтхэгийн далайд байдаг бєгєєд рестораны дээврээс нь дээш далайн мандал хvртэл 5 метр юм байна. Харин тунгалаг ханыг нь шvрэн хаднууд хvрээлдэг тул тvvнийг тойрсон vзэмж тєгс єхєєрдєм загаснуудын идэвхитэй, цоглог амьдрал нь нvд баясгах ажээ.

Эндэхийн дээд зэргийн орчинд єдрийн зоог барингаа, далайн гvний амьдралтай танилцах нь сэтгэл засах мєн таатай завшаан аа. Мэдээж энд хоол идэхэд та чамгvй мєнгє тєлнє, цайны мєнгє оруулахгvй бол хамгийн хямдхан зоог нь л гэхэд 200 доллар юм байна.

Monday, October 19, 2009

САКУРА ГЭЖ








2010 оныг тодорхойлох Парисын долоо хоног



Дэлхийн загварын нийслэл Парис хотод ирэх 2010 оны загварын чиг хандлагыг тодорхойлох Парисын загварын долоо хоног болж байна. Загварын үзүүлбэр нэртэй зохион бүтээгч Жон Гальяногийн коллекцийн үзүүлбэрээр эхэлсэн байна. Францын хамгийн алдартай загварын ордон болон Кристиан Диорын гол загвар зохион бүтээгч болох Гальяно энэ удаагийн үзүүлбэрээрээ тансаг дэгжин даашинз, хувцаснаас илүүтэй хямралын үеийн гэж хэлж болох загварууд толилуулжээ.

Ингэж хэлж байгаагийн учир нь Гальяногнйн загварууд нь хувцас, дотуур хувцасны микс байсан байна. Загварын үзүүлбэрийн үеэр загвар өмсөгчид хувцсаа бүрэн өмсч амжаагүй юм уу гэх сэтгэгдэл төрөхөөр байжээ. Учир нь Гальяногийн загварууд нь дээгүүрээ тансаг, дэгжин хувцастай, харин доогуураа дотуур хувцас трикотой байжээ. Өөрийн загваруудаа хямралын эсрэг гэж нэрлэсэн Гальяно энэхүү өвөрмөц үзүүлбэрээ үзэгчдийн халуун алга ташилтаар угтуулсан байна. Зөвхөн хамгийн сүүлд тайзан дээр гарсан хоёр загвар л бүтэн хувцастай байжээ. Ер нь Парисын загварын долоо хоногийг дэлхийн нөлөө бүхий одод ихээр ирж сонирхдог. Учир нь эндээс ирэх жилийнхээ дэгжин хувцсыг сонгодог аж. Тэгснээрээ о

Анхаарлаа төвлөрүүлж сурвал хайнга байхаа болино


Зарим хүмүүс хэт их ачаалал, стресс, насны онцлогоос болж хайнга болдог. Хайнга хүнтэй харилцахад маш хүндрэлтэй. Гэхдээ хайнга байдлаас ангижирч болдог гэнэ.
Ямар нэгэн зүйлд төвлөр
Хэрвээ та хайнга болсон мэт санагдаж байвал цагаа хар. Та ойрын 10 минутанд хийх зүйлдээ анхаарлаа бүрэн хандуул. Анхаарлаа огт сарниулж болохгүй шүү. Ингээд 10 минут нэг зүйлд төвлөрсний эцэст та ямар нэгэн ажил хийх, хүнтэй уулзах, утсаар ярих үедээ хайнга байдал алга болж, өөртөө итгэлтэй, тайван болсноо мэдэрнэ. Энэ дасгалыг хайнга болох бүртээ хийх хэрэгтэй. Аажмаар танд 10 бус; 2-3 минут л анхаарлаа төвлөрүүлэхэд хангалттай болно.
Ямар нэгэн эд зүйлст анхаарлаа хандуул
Сэтгэлзүйчид ямар нэгэн эд зүйлст анхаарлаа хандуулах нь хайнга байдлаас гарах бас нэгэн арга гэж үздэг. Та доорхи хувилбаруудаас нэгийг нь сонго.
-Эргэн тойронд байгаа харандаа, үсэг, бичиг цаас, цаасан дээр бичсэн зүйл, цэцэг зэрэг ямарваа эд зүйлсийг удаан тоол.
-Өчигдөр орой хийсэн 20 үйлдлээ сана.
-Цаас авч, мөрөөдөж байгаа 10 зүйлээ бич. Энэ нь заавал хүрэх зорилго байх албагүй. Харин танд таашаал төрүүлж байх ёстой.
-Өөртөө 2-3 минут гаргаад өөрийн бахархдаг зан чанараа тооч.

Хэрхэн биеийн галбиртаа тааруулан хувцаслах вэ?


Эмэгтэй хүний биеийг ерөнхий 5 төрөлд хуваадаг. Алиман, лийрэн, гүзээлзгэнэ, элсэн цаг, тэгш өнцөгт гэсэн төрөлд хуваадаг байна. Таны бие аль төрөлд хамаарахыг та өрөө мэдэж байгаа байх. Хэрвээ сайн мэдэхгүй бол товч тайлбаруудыг нь уншаад үзээрэй.

Алиман хэлбэр
Ерөнхийдөө таны биеийн хэлбэр сайн боловч цээжний дунд хэсгээрээ таргалдаг. Өөрөөр хэлбэл бэлхүүс байхгүй гэсэн үг. Гэхдээ танд гайхалтай хөх, бас хөл байх нь элбэг тул тэдгээр давуу талдээрээ анхаарч, бэлхүүс хэсгээ тодотгохгүй байх хувцас сонгох нь зөв.
Тохиромжтой: Та урт, шулуун цамц өмсвөл жинхэнэ хүмүүсийн нүдийг хужирлаж чадна. Мөн цээжээ гаргасан байвал сайн.
Сэрэмжлэх: Богино цамц, хүрэм, давхарласан юбка
Ямар даашинз өмсөх вэ?
Шулуун даашинз. Учир нь таны гэдэсний хэсэг далдлагдсанаар таныг өөгүй харагдуулна. Мөн хуниастай урт даашинзууд, цээжээ ил гарсан даашинз өмсвөл тохиромжтой бол бүстэй, бэлхүүс барьсан дашинзаас татгалзах хэрэгтэй.
Ямар өмд өмсөх вэ?
Алиман хэлбэрийн биетэй хүмүүс ихэнхдээ сайхан, гоолиг хөлтэй байдаг. Гэсэн ч нарийн өмд өмсөж болохгүй. Ингэснээр таны бэлхүүс хэсэг тодорч харагдах болно. Харин үүний оронд хэлхгэр, суудал намтай өмд, хуниастай жинс өмсвөл тохиромжтой. Харин нарийн, бие барьсан жинс, суудал өндөртэй өмднөөс зайлсхийгээрэй.
Ямар дотуур хувцас өмсөх вэ?
Танд гэж зөвлөхөд та өргөгчтэй хөхний даруулгаас гадна биеийн хэлбэрийг тань гоолиг харагдуулах бие галбиржуулагчийг сонгох нь зүйтэй. Ингэснээр та илүү гоолиг бэлхүүстэй харагдах болно.
Лийрэн хэлбэр
Ихэнхдээ гуя ташаа хэсгээрээ том хүүхнүүд лийрэн хэлбэртэйд ордог.
Тохиромжтой: Та аль болох гэгээтэй өнгөтэй цамцыг сонгох хэрэгтэй. Үүнээс гадна цамц тань том зах, эсвэл том энгэртэй, эсвэл том ханцуйтай байвал таныг сайхан харагдуулж чадна.
Сэрэмжлэх : Шулуун буюу харандаан юбканаас татгалз. Мөн юбка тань бариу бол таны бүдүүн хэсгийг илүү том харагдуулах болно гэдгийг санаарай.
Ямар даашинз өмсөх вэ?
А хэлбэртэй даашинзууд мэдээж таны гуя ташаа хэсгийг халхалж чадна. Мөн цээжин хэсгээрээ нилээд их чимэглэлтэй даашинз хүмүүсийн анхаарлыг таны ташаа хэсэгт бус харин цээжин хэсэгдээр тань хандуулах учир өмсөхөд тохиромжтой. Харин нарийн дааншинзыг хэзээ ч сонгож болохгүй. Энэ нь таны биеийн галбирыг тод харагдуулах болно. Түүнчлэн хуниастай даашинзнууд мөн тохиромжгүй.
Ямар өмд өмсөх вэ?
Өмдний хувьд та энгийн загвартай, хар барааныг сонгоорой. Нарийн жинс болон олон карматай өмднүүд таныг илүү өргөн харагдуулах тул өмсөхгүй байсан нь дээр. Үүнээс гадна том товчгүй байвал сайн шүү.
Ямар дотуур хувцас өмсөх вэ?
Мэдээж та цээжин хэсгээ тодотгож, гуя ташаагаа багасгаж харагдуулах дотуур хувцасыг сонгох хэрэгтэй. Үүний тулд хэрвээ та жижиг хөхтэй бол өргөгчтэй хөхний даруулга танд тус болно. Хэрвээ хүсвэл та гуя хэсгийг галбиржуулж харагдуулдаг галбиржуулагчийг өмсөж болно шүү дээ. Харин таараагүй хөхний даруулга, унжсан дотуур хувцаснаас эрс татгалзах хэрэгтэй. Хөхийг тань том болгож харагдуулах хөхний даруулга зүүхээс бус жижигрүүлж харагдуулдгыг зүүж болохгүй шүү.
Гүзээлзгэнэ хэлбэр
Гүзээлзгэнэ хэлбэрийн биетэй эмэгтэйчүүд ихэнхдээ өргөн мөртэй, том хөхтэй байдгаас биеийн доод хэсэг нь жижиг болж харагддаг. Өргөн мөр нь заримдаа эрэгтэй хүн шиг харагдуулах тохиодол байдаг ч хувцасаар үүнийг төвөггүйхэн засаж болдог байна.
Тохиромжтой: Хэрвээ та гүзээлзгэнэ хэлбэрийн биетэй бол доошоо өргөн хэлбэрийн юбка, тарпиз хэлбэрийн өмд өмсвөл таныг жинхэнэ сайхан харагдуулж чадна.
Сэрэмжлэх: Мөрөвч, нарийн өмд бол яагаад ч өмсөж болохгүй зүйлс. Түүнчлэн хагас ханцуйтай цамцнаас татгалзаарай.

Ямар даашинз өмсөх вэ?
Цээжин хэсэг нь энгийн, хормой нь хуниастай даашинзууд үнэхээр гайхалтай харагдуулна. Мөн нарийн дааншинз нь таны энгэр хэсгийг нарийхан болгож харагдуулах юм. Харин мөргүй даашинзнаас хэзээд татгалз. Эс тэгвээс таныг жинхэнэ том болж харагдах болно шүү. Хэт нарийн даашинзнаас бас татгалзаарай.
Ямар өмд өмсөх вэ?
Өргөн, хуниастай өмднүүд танд сайхан зохицно. Мөн гуя ташаа хэсгээрээ олон карматай өмд таны биеийн доод хэсгийг өргөн болгож харагдуулах тул бас татгалзаж болохгүй өмд юм. Сонгосон өмдөө тод, гэгээтэй өнгөтэй байлгахыг хичээгээрэй.
Харин конус хэлбэртэй, суудал өндөртэй өмднөөс татгалз. Мөн шорт өмсөх нь таны хөлийг богино харагдуулах болно шүү.
Ямар дотуур хувцас өмсөх вэ?
Хөхний даруулга тань таны хөхний дундах зайг багасгах зориулалттай буюу 2 талаас нь шахсан байвал сайн. Энэ нь таны цээжин хэсгийг жижиг болгож харагдуулах зориулалттай юм.
Элсэн цаг хэлбэр

МАХБОДЬ


ГАЛ МАХБОДЬ - Хонь, Арслан, Нумын орд
Хонь, Арслан, Нум орд нь тэмүүлэлтэй, тачаалтай, урам зоригтой. Энэхүү махбодид төрсөн хүмүүс болгоомжгүй, ямагт ялалтанд тэмүүлж байдаг. Хүмүүсийг захирах удирдах дуртай. Хүсэл нь амьдралаас тасархайдуу. Түлш байгаа цагт гал нь асна. Гал эргэн тойрондоо шуналтайгаар нэвтэрдэг. Харин шинэлэг юм нь алга болонгуут унтардаг. Нэг хэвийн ажил тэдэнд тохирохгүй. Гал махбодид төрсөн хүмүүст янз бүрийн санаачлага гаргах даалгавараа хурдан өөрчлөх эрх чөлөө хэрэгтэй. Тэд зөвхөн анхдагч байхыг хүснэ. Өөрийнхөө хүч чадл ыг тооцоолж чаддаггүй. Өөрийгөө хэт өргөмжилдөг. Тэд энерги ихтэй хүмүүс.
Хонь: огцом, давилиун, ухас ухас хийсэн хэт тэмүүлэлтэй.
Арслан: итгэлтэй ба хүчтэй.
Нум: зохион байгуулалт сайтай.
Тэд бүгд маш аминч, бэртэгчин араншинтай.
Хонь ийм зантайгаа өөрөө ч ойлгодоггүй. Арслангийн аминч зан нь ухамсартай бөгөөд нөхцөл байдлыг харгалзан үздэг. Нумынх идеалист маягийн өөрийнхөө дуунд бусдыг бүжиглүүлэхийг хүсдэг. Үүнийгээ "хүмүүст ингэх нь илүү дээр" гэж үздэг.

ГАЗАР МАХБОДЬ - Үхэр, Охин, Матарын орд
Үхэр, Охин, Матар орд нь амьдралын ухаантай, нарийн нягт нямбай, болгоомжтой, зохион байгуулалтай, шүүмжлэлтэй, өөрийнхөө хуримтлал болон зорилгоо хамгаалдаг. Газар махбодид төрсөн хүмүүс эд зүйлс мөнгө төгрөгтэй харьцаж чадна. Муу тал нь хуучинсаг үзэлтэй. Дарангуйлах зан авиртай.
Үхэр: төрөлхийн ажил хэрэгч, мөнгө болон өмчтэй гамтай харьцдаг. Мөнгө цуглуулах дуртай.
Охин: зүйд нийцэхийг хичээдэг. Энэ зан нь аж ахуй эрхлэн явуулахад тустай. Аливаа нарийн ажилд чадамгай. Хамгийн үнэ цэнэтэй зүйл болох эрүүл мэнддээ ухамсартайгаар хандаж санаа тавьдаг.
Матар: мэдээллийг үндэслэн ажил хэргээ явуулдаг.

АГААР МАХБОДЬ - Ихэр, Жинлүүр, Бумбын орд
Ихэр, Жинлүүр, Хумх орд нь ухамсартай, саруул ухаантай, бүтээлч, ой тогтоол сайтай, оюунлаг. Эд зүйлс материалаг байдлаас илүү гоо үзэмжийг илүүд үзэж таашаал авдаг. Муу тал нь тууштай биш. Дээрэнгүй, дуураймтгай, завшаан хайгч нар байдаг.
Ихэр: оюун ухаан нь мэдээлэл цуглуулж дамжуулах чадварт нь илэрдэг.
Жинлүүр: санаа бодлыг харьцуулах ба тэнцвэржүүлэн үзэх чадвартай.
Хумх: хүн төрөлхтөний сайн сайхны төлөө зөн билгийн хэлбэрээр санаа бодол нь илэрдэг.

УС МАХБОДЬ - Мэлхий, Хилэнц, Загасын орд
Мэлхий, Хилэнц, Загас орд нь сэтгэлийн хөдөлгөөнтэй, зөн билэгтэй. Энэ хүмүүс их эмзэг. Сэтгэлийн хөөрөлтэй, оюун ухаанаараа биш зүрх сэтгэлээрээ амьдардаг. Бусдыг өрөвдөж хайрлаж, бусдын төлөө өөрийгөө золиосолдог.
Мэлхий: ойр дотныхоо хүмүүсийн төлөө.
Хилэнц: дайснаа ямар ч үнээр хамаагүй устгахын төлөө.
Загас: санаа бодол, мөрөөдлийнхөө төлөө.
Сэтгэл догдлуулсан, нууцлаг, романтик, гэрэл гэгээ харанхуй гэх мэт зүйлд ихээхэн татагддаг. Ус махбодитой тул хүмүүсийн сэтгэл санаа руу "урсан" орох чадвартай. Тэд хамгийн сайн зөвлөгч нар. Тэд олон ааштай, маш хувирамтгай, дотоод ертөнц рүүгээ явдаг. Бусад ордуудыг бодвол мэдрэлийн өвчинд автах талтай. Мэлхийн сэтгэлийн хөдлөл нь гэр бүл, хайр сэтгэлд илэрдэг. Хилэнцийнх гаж этгээд нөхцөл байдалд тэмүүлдэгт илэрдэг. Загасынх орчин тойронг ойлгож өрөвдөхөд илэрдэг.

Такако Мацу



977 оны 6-р сарын 10-ны энэ өдөр - /Takako Matsu, Japanese singer and actress/ Японы дуучин, жүжигчин Такако Мацу төржээ.

Аз жаргал өөрт чинь бий бусдаас бүү хай!

Таны амьдрал нэг л болж өгөхгүй, өдөр тутмын ажилдаа ядарч, бас сэтгэл санаагаар унаж, нэг тийм, гутранги байна уу? Тэгвэл дараах зөвлөгөөг ушнаарай! Амьдралд чинь ямар нэг өөрчлөлт гарна шүү
Та өөрийн гараар бүхнийг өөрчилж чадахгүй. Гэсэн ч амьдрал үргэлжлэх тусам зарим зүйл өөрчлөгдөх болно гэдэгт итгээрэй.
Өдөр тутмынхаа ажил амьдралд ямар нэгэн шинэ сонирхол татсан зүйлийг бий болгохыг хичээ. Энэ нь таны сэттэлийг сэргээх болно.
Өчүүхэн зүйл ч гэсэн хүний сэттэлийг сэргээж эрч хүч өгдгийг бүү мартаарай.
Ойр дотныхондоо магтаалын үгийг харамгүй хэлж бай. Хариуд нь чи сэтгэлийн бүлээн дулаан үг сонсох болно.
Заримдаа бүр тэнэг хүн шиг хаа хамаагүй инээж хөхөрч бай. Бүр элгээ хөштөл инээ. Ханатал инээсний дараа танд шинэ эрч хүч мэдрэгдэх болно.
Зорилгоо цаасан дээр бич. Хэрэв зорилгодоо хүрч чадвал өөрийгөө үнэ цэнэтэй зүйлээр шагнахаа мартаж болохгүй.
Бэрхшээл тохиолдох бүрт аав ээждээ хандахаа боль. Тэд ч бас амьдралаа өөрсдийн хүчээр бий болгосон шүү дээ.
Хийж бүтээсэн бүхнээ тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж бай. Тэгээд хааяа ч гэсэн түүнийгээ уншиж бай.
Өөрийгөө шүүмжлэхээ боль. Та ямар л төрсөн байнаа түүгээрээ л дуусна.
Царай зүс, эд хөрөнгө, ажил төрөлдөө сэтгэл хангалуун бус байх нь таныг хэзээ ч сайн зүйлд хүргэхгүй.
Өдөр бүхэн амьдралын гэрэл гэгээтэй болгоныг аль болох олж харахыг эрмэлзэх хэрэгтэй. Энэ нь танд их эрч хүч авчрах болно.

Хэнд юу бэлэглэх вэ?







Хүүхдэд юу бэлэглэх вэ?
Шинэ жил хүүхдийн хувьд маш онцгой баяр. Учир нь тэд үлгэр, ид шидэнд итгэдэг. Бэлэг бол үлгэр нууцлаг мөрөөдлийн биелэл. Таны хүүхэд юу мөрөөдөж байдаг, ямар тоглоомтой болохыг хүсдэг вэ? Түүний бяцхан хүслийг биелүүл. Албан ёсоор бэлэг өгөхөө больж тоглоомын журмаар гардуул. Хэрэв та хүүхдэдээ гэнэтийн бэлэг барья гэвэл үнд нохойн гөлөг, муур, доть эсвэл далайн гахай гэх мэтчилэн дуртай амьтных нь дүрстэй тоглоом бэлэглээрэй.
Шинэ жилээр юу бэлэглэх ёсгүй вэ?
-Хэт үнэтэй бэлэг бүү бэлэглэ. Энэ нь нөгөө хүнээ эвгүй байдалд оруулна. Та түүнээс ямар нэг үнэтэй бэлэг хариу харж байгаа мэт болно. Танилуудын тань боломж хүрэхгүй байж болзошгүй. Ер нь үнэтэй бэлгийг зөвхөн хамгийн ойр дотнын эсвэл гэр бүлийн хүмүүстээ л өгдөг.
-Залуу эрэгтэй бүсгүй хүнд дотуур хувцас, трико бэлэглэж болохгүй. Ялангуяа бүсгүй эцэг эхтэйгээ цуг амьдардаг бол.
-Янз бүрийн амьтан бэлэглэх онцгүй, эхлээд тийм амьтантай болохыг хүсэж байгаа эсэхийг тодруул.
-Эмэгтэйчүүд эрчүүдэд голдуу зангиа бэлэглэдэг, гэтэл зангиа бол эр хүний хувцаслалтын маш чухал хэсэг билээ. Иймээс түүнийг сонгож үнэлж чадахгүй бол бүү бэлэглэ. Эрчүүд хүүхнүүдэд уруулын будаг бэлэглэхэд мөн адил байдал үүсдэг.
-Таны шүүгээнд аль хэдийн хэвтэж байсан шинэ биш юм бэлэглэх хэрэггүй.
-Үрчлээний хэсэг тосыг хэзээ ч эмэгтэй хүнд бэлэглэж болохгүй.
-Танд бэлэг өгч байгаа хүнийхээ дуртай урсгал хандлагыг мэдэхгүй бол уран зураг бэлэглэх хэрэггүй.
-Нөхөртэй эмэгтэйд улаан өнгийн цэцэг бэлэглэж болохгүй. Энэ нь хайр сэтгэлийг төдийгүй гэрлэхийг хүссэн гуйлтыг илэрхийлдэг юм. Гэхдээ иймэрхүү бэлгийг жирэмсэн эмэгтэй, зүрхний шигдээс болох магадлалтай эмгэн, алиа наргианч зангүй хүмүүст бүү бэлэглээрэй.

Нохой ба Гөлөг