Tuesday, November 17, 2009

Пудрээ хэрхэн сонгож , зөв хэрэглэх вэ ?


Hits smaller text tool iconmedium text tool iconlarger text tool icon
нүр будалтНүүр будалтын хамгийн чухал хэрэгслийн нэг бол путра. Пударын тухай мэдэхгүй эмэгтэй хүн гэж байдаггүй ч хэрхэн хэрэглэвэл үр дүнтэй болох талаар тэр бүр мэддэггүй. Ингээд бүсгүй танд пудраны төрөл онцлог ач холбогдол болон бяцхан зөвөлгөөг  толлиулж байна.







Ач холбогдол


- Нар салхины нөлөөнд гэмтхээс хамгаална.

- Нүүрний өө сэдвийг дарж жигд харагдуулна.

- Нүүрний тослогийг шингээж кремийг удаан тогтооно.


Цайвар өнгөтэй нунтаг пудрыг нүүрний тодорхой хэсгүүд болох хамрын нуруу ,эрүү, нүдний доод зовихоос хацарруу уусган түрхвэл нүүр тань гэрэлтэж натурал харагдана.


Пудрыг нүүрэнд жигд түрхэхийн тулд пудраны поролон болон багс шаардлагтай.  Эхлээд поролоноор пудрыг түрхсэний дараа багсаар жигд тараан илүүдэл хэсгүүдийг шүүрдэнэ.


Пудрыг  дээд зовихондоо түрхсэнээс давхраанд  тань бөгнөрхөөс сэргийлнэ.



Пудраны төрөл
Пудран нь үндсэн гурван төрөл байдаг.

- шахмал

- нунтаг

- крем пудра

Шахмал пудра нь нягт ихтэй учир нүүрний өө сэвийг маш сайн дарж,нэгэн жигд  натурал харагдуулдаг.шахмал пудрыг хэрэглэж байгаа тохиолдолд кремийг маш нимгэм эсвэл зарим тохиолдолд шахмал пудрыг дангаар нь хэрэглэсэн ч болно.

Крем пудра нь крем болон пудраны аль алиных нь шинж чанарыг агуулсан байдаг ч түгээмэл хэрэглэгддэгүй.крем нь өөг маш сайн дарж өгдөг  боловч гялтайж харагддаг учир тослог арьстай бүсгүйчүүд тохиромжгүй ажил хэрэгч бүсгүйчүүдийн цагийг хэмнэх давуу талтай.

Нунтаг пудра нь нягтрал багатай ерөнхийдөө нүүрийн өө сэвийг сайн дараггүй  харин нүүрнээс ялгарч буй илүүдэл тослог болон гялгар хэсгүүдийг дардаг.  Нунтаг пудрыг хэрэглэж байгаа  тохиолдолд кремийг зайлшгүй хэрэглэх хэрэгтэй 

Пудрыг сонгохдоо өөрийн арьсны өнгө төрөлд тулгууралаж аль болох нарийн ширхэгтэйг сонгох хэрэгтэй. Хацартаа бага зэргийг түрхнж үзээд өдрийн гэрэлд харж хүзүүний өнгө нүүрний өнгөнд тохирч байгаа эсэхийг харах хэрэгтэй.

Хэрвээ хэт тослог арьстай бол  oilfree, хэт хуурай арьстай бол oil based бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй.

No comments:

Post a Comment