Tuesday, November 17, 2009

Нүд, нүдний эргэн тойрны арьс арчилгаа

Хүмүүс бие бие үрүүгээ харахдаа хамгийн түрүүнд нүдийг нь л ажигладаг тул нүдэндээ онцгой анхаарал тавих шаардлагатай.
Нүд нь хүний дотоод сэтгэлийг илэрхийлж байдаг учраас "Нүд бол сэтгэлийн толь" гэдэг. Чиний ямар хувь хүн болохыг нүд чинь илэрхийлэх чадвартай.
Нүд нь хүний сэтгэлийн хөдөлгөөнийг мөн илэрхийлдэг. Баярлахад гэгээ цацруулан гялалзаж, ядарч, уй гунигт автахад харц нь бүдгэрч, гал нь унтардаг.
Түүхийн аль ч үед эмэгтэйчүүд гоо сайхны бүтээгдэхүүний тусламжтайгаар нүдээ сайхан харагдуулахыг хичээдэг байсны баталгаа элбэг тохиолддог. Жишээлбэл, бүр эртний Египитэд нүдээ хүрээлж, уртасган буддаг байжээ.
Нүдний эргэн тойрны арьс арчилгаа
Нүдний эргэн тойрны арьс нь нүүрний бусад хэсгийнхтэй харьцуулахад хамаагүй нимгэн, эмзэг байдаг. Түүнээс гадна тос ялгаруулах булчирхайгүй, арьсыг чангалж байдаг булчин, шөрмөс цөөтэй. Энэ бүхэн дээр чи үргэлж инээж, нүдээ ирмэн эргэн тойрных нь арьсыг байнгын хөдөлгөөнд оруулдгийг нэмбэл онцгой нөхцөлд байдаг гэдгийг нь төвөггүй ойлгох биз. Чамайг том болоход анхны үрчлээ нүдийг чинь л тойрон үүсдэг. Мэдээжээр чи аль болох удаан хугацаагаар залуу сайхан харагдахыг хүснэ биз дээ? Үрчлээг аль болох хожим үүсгэхийн тулд нүднийхээ эргэн тойрны арьсанд тос түрхэж бай. Өглөө орой бүр нүүрээ угаасны дараа тосоо хөнгөн товшиж түрхээд шингэтэл нь 3 минут орчим хүлээнэ. Үүний дараа арьсан дээр үлдсэнийг нь хөвөн, салфеткаар болгоомжтой арилгана. Тосыг гүйцэд шингэсний дараа л будаж болно.
Зовхи улайсан тохиолдолд үрэвслийн эсрэг тос түрхэж болохгүй. Учир нь найрлаганд нь хуурайшуулах үйлчилгэәтэй бодис орсон байдаг. Ердийн тос түрхэхәд л хангалттай.
Суурь бүтээгдэхүүнийг түрхэгчээр биш хурууныхаа өндгөөр зөөлхөн товшиж түрхдэг.
Будгийг хэзээ ч ширүүн үрж арилгаж болохгүй. Зөөлхөн арчих хэрэгтэй.

No comments:

Post a Comment