Tuesday, November 17, 2009

Будалт хийх бяцхан зөвлөгөө

Нүүрийг өөгүй цэвэрхэн будах нь бас нэг урлаг юм. Зарим бүсгүйчүүдийн оо энгэсэг нь бөөгнөрчихсөн их муухай харагддаг. Тиймээс суурь энгэсгээ зөв тавих нь нүүрийг өөгүй цэвэрхэн арьстай болгож харагдуулдаг.

Суурь энгэсгийг хэрхэн тавих вэ?
1. Өө дарагч харандаа нь суурь өнгөнөөс арай цайвар байх хэрэгтэй. Өө дарагчаа нүүрэн дээр гарсан зүйл, сорив, сэвхтэй хэсэгтээ түрхээд хурууныхаа өндгөөр жигд тарааж өгнө.
2. Суурь энгэсгийг маш бага хэмжээгээр духныхаа голд түрхээд хоёр тийш нь хөндлөн шугамын дагуу жигдхэн тарааж өгнө.
3. Суурийг зориулалтын парлоноор товшиж түрхэх нь суурийг жигд бөгөөд удаан хугацаанд тогтоцтой байлгадаг. Дараа нь үлдэгдэлийг салфетикаар хөнгөн дарж шингээж авна.
4. Хамгийн сүүлд нь нунтаг энгэсгийг том багсаар жигд түрхэж өгнө. Хэрвээ нүүрэнд илүүдэл энгэсэг үлдсэн бол бүдүүн багсаар унагана.
5. Хэдэн цагийн дараа нүүрний будаг арилчихдаг. Тиймээс дахин сэргээж будах хэрэг гардаг тул ердийн энгэсгийн оронд тостой энгэсгийг хэрэглэж болно. Энэ нь арьсны сүвийг бөглөдөггүй бөгөөд будгийг бөөгнөрүүлдэггүй. Мөн арьсыг хэрэгтэй бодисоор хангаад зогсохгүй хэт ягаан туяанаас хамгаалдаг.
Бяцхан заль
* Ургамлын гаралтай суурь нь нүдэнд харагдахуйц улайлтыг нуудаг.
* Хэрвээ тостой энгэсэг нь нүүрэнд толбо үүсгэсэн бол, даруй тосыг нь салфетиканд шингээж авах хэрэгтэй.
* Хэрвээ та өөрийнхөө арьсанд тохирох суурийг сонгож чадахгүй байгаа бол өдрийн гэрэлд Т-хэсэг буюу дух, хамартаа түрхэж өнгийг шалгадаг.

No comments:

Post a Comment