Monday, October 19, 2009

Зураач Jericó Santander-ийн нvд алдмаар бvтээлvvд

Таны энэ єдрийн амар амгаланг эрж, сэтгэлийн тань урлагийн мэдрэмжийн орон зайг 23 настай Испаний залуу зураач Jericó Santander-ийн гайхалтай бvтээлvvдээр нєхєж байна. Vзэсгэлэнт Испаний Канарын арлуудын нэгэнд мэндэлсэн энэхvv цэл залуухан уран бvтээлчийн зурах авъяас нь бvр бага наснаас нь эхлэн илэрч, бvхэл єдєржин харандаа vзvvрлэн, элдвийг зурдаг байжээ. Харин Жерик нь єсвєр насандаа Photoshop болон бусад техникийн талаар мэдлэгтэй болсноор жинхэнэ мєрєєдєл, тєсєєлєл, зєгнєл гурвын гайхалтай цохицолт єєрийн гэсэн євєрмєц ертєнцийг бие болгож, vй тvмэн шvтэн бишрэгчдийг єєртєє татжээ. Хожим тэрээр DeviantArt, Depthcore зэргийн мэргэжлийн байгууллагуудтай хамтрах болсноор ур чадвараа улам бvр дээшлvvлсэн байна. Одоо энэхvv авъяаслаг уран бvтээлч нь Vitroroberston, Buck, Brand New School зэрэг алдартай агенлагуудтай хамтарч ажилладаг юм байна. За ингээд тvvний кибер технологийг уран зургийн мэдрэмжтэй хослуулсан нvд булааж, сэтгэлд нэгийг бодогдуулам гайхалтай уран бvтээлvvдийг шимтэн сонирхоцгооё.




No comments:

Post a Comment