Showing posts with label Аахүү Азжаргал. Show all posts
Showing posts with label Аахүү Азжаргал. Show all posts

Tuesday, November 17, 2009

Хэрхэн хуурамч үнэртэй ус худалдан авахгүй байх вэ?

Манай орны хувьд жинхэнэ оригнал бүтээгдэхүүн олно гэдэг маш хэцүү байдаг. Тэр тусмаа үнэртэй ус бол хамгийн эрсдэлтэй худалдан авалт байдаг шүү дээ. Түрхээд хэр удаан үнэрээ хадгалж байгааг, харшил өгж байгаа эсэхийг нь мэдэхэд хэцүү. Харин худалдан авсан хойно хулхи бараа гэдгийг нь бид мэддэг. Тэгвэл хэрхэн жинхэнэ оригнал эсэхийг нь мэдэх вэ?

1. Хуурамч барааг гаднаас нь хараад танихад маш хэцүү байдаг. Учир нь тэднийг яг адил дууриаж хийсэн байдаг. Мөн алдартай, нэртэй, үнэтэй гэсэн бүх л үнэртэй уснуудыг хуурамчаар хийж чадна. Тэгэхээр хэт үнэтэй үнэртэй уснууд хуурамч байдаггүй гэж бодож болохгүй юм. Тиймээс эхний мэдэх ёстой зүйл бол ямар ч төрлийн , ямар ч улсын, ямар ч брэндийн үнэтэй уснууд хуурамч байж болно гэдэг явдал юм.


2. Та үнэртэй ус худалдан авахдаа хугацааг нь сайн харах хэрэгтэй. Жинхэнэ оригнал үнэртэй уснууд заавал хугацаа заасан байдаг. Тэгэхээр хугацаа заагаагүй байна гэдэг нь тухайн үнэртэй ус үйлдвэрлэгдээд хэр удаж байгаа нь мэдэх аргагүй шүү дээ. Хичнээн хугацаа заагаад , хугацаа нь дууссан бол хэрэгдээгүй болсон байдаг.


3. Хямдрал зарлаж байгаа эсэхийг нь хар. Учир нь хямдрал зарлаж, хямд үнээр зарах нь тухайн бүтээгдэхүүн хямд гэдгийг илтгэж болох ба ямар шалтгаанаар хямдрал зарласан гэдгийг нь мэд. Магадгүй хугацаа нь дуусах дөхөөд тэгсэн байж болох ба бусад тохиолдолд бол гарцаагүй хуурамч гэсэн үг.


4. Худалдагчийн нийлүүлэгч буюу импортлогч компани нь ямар компани болох талаар мэд. Тэр нийлүүлэгч нь хэр найдвартай, хэр нэр хүндтэй вэ гэдгийг нь мэдэх хэрэгтэй. Тэгэхээр ихэнхдээ лангуундээр байгаа үнэртэй уснуудад нийлүүлэгч гэхээр тодорхой компани байдаггүй учир хятадаас хүмүүс оруулж ирсэн байх талтай.


5. Мэдээж гадаад үзэмж төрхийг нь хар. Сав баглаа боодол, шил сав, бичиг, нэр гарчиг, үнэр. Хямд бараа харахад цаанаа л нэг хямд харагддаг шүү дээ. Цаасыг хэрхэн наасан байгаа, хэрхэн багласан байгаа, ямар материалаар хийсэн байгааг нь харах хэрэгтэй. Өнгө чанарыг нь хар. Бүдэг, ховхорсон, урссан байгаа эсэхийг нь харах.


6. Жин, материалыг нь сайтар хар. Хуурамч үнэртэй усыг илтгэдэг нэг том зүйл бол жин байдаг. Оригнал үнэртэй уснуудын сав шил нь жинхэнэ цэвэр шилээр хийсэн буюу хүнд байдаг. Гэтэл түүнийг дууриалгасан үнэртэй усны сав нь хуванцар буюу хүнд хөнгөний хувьд илт өөр байдаг юм.


7. Үгийн алдаануудыг нь хар. Ихэнхдээ хятадууд буруу бичдэг учир найрлага, заавар зэргийг нь харахад л алдаанууд харагдаж эхэлнэ.


8. Хэрвээ та ямар нэг үнэртэй усыг авахаар шийдсэн байгаа бол тухайн дэлгүүртээ очоод өөртөө түрхээд үз.
Тэгээд тухайн өдрөө үнэр нь хэр удаж байгаа, ямар үнэртэй байгаа эсэхийг нь шалгаад үзчих. Хэрвээ үнэхээр сайн чанартай байвал та маргааш нь очоод авж болно шүү дээ.


9. Шууд гартаа түрхэж үз. Магадгүй шууд танд харшил өгөөд эхэлж магадгүй. Зарим харшилууд биеийн бусад хэсгээр өөр байдлаар илэрдэг бол зарим харшилууд шууд тэр даруй улайх загатнах байдлаар илэрдэг.


10. Харьцуулж үз.
Таны авах гэж буй үнэртэй ус өөр өөр газруудад  өөр өөр худалдагч, өөр нийлүүлэгчээс ирсэн байвал тэр хуурамч гэдгийг илтгэж байгаа хэрэг. Мөн тухайн үнэртэй усны өнгө үнэр нь хүртэл өөр өөр байгааг та анзаарах болно.

Monday, October 19, 2009

2010 оныг тодорхойлох Парисын долоо хоног



Дэлхийн загварын нийслэл Парис хотод ирэх 2010 оны загварын чиг хандлагыг тодорхойлох Парисын загварын долоо хоног болж байна. Загварын үзүүлбэр нэртэй зохион бүтээгч Жон Гальяногийн коллекцийн үзүүлбэрээр эхэлсэн байна. Францын хамгийн алдартай загварын ордон болон Кристиан Диорын гол загвар зохион бүтээгч болох Гальяно энэ удаагийн үзүүлбэрээрээ тансаг дэгжин даашинз, хувцаснаас илүүтэй хямралын үеийн гэж хэлж болох загварууд толилуулжээ.

Ингэж хэлж байгаагийн учир нь Гальяногнйн загварууд нь хувцас, дотуур хувцасны микс байсан байна. Загварын үзүүлбэрийн үеэр загвар өмсөгчид хувцсаа бүрэн өмсч амжаагүй юм уу гэх сэтгэгдэл төрөхөөр байжээ. Учир нь Гальяногийн загварууд нь дээгүүрээ тансаг, дэгжин хувцастай, харин доогуураа дотуур хувцас трикотой байжээ. Өөрийн загваруудаа хямралын эсрэг гэж нэрлэсэн Гальяно энэхүү өвөрмөц үзүүлбэрээ үзэгчдийн халуун алга ташилтаар угтуулсан байна. Зөвхөн хамгийн сүүлд тайзан дээр гарсан хоёр загвар л бүтэн хувцастай байжээ. Ер нь Парисын загварын долоо хоногийг дэлхийн нөлөө бүхий одод ихээр ирж сонирхдог. Учир нь эндээс ирэх жилийнхээ дэгжин хувцсыг сонгодог аж. Тэгснээрээ о

Хэнд юу бэлэглэх вэ?







Хүүхдэд юу бэлэглэх вэ?
Шинэ жил хүүхдийн хувьд маш онцгой баяр. Учир нь тэд үлгэр, ид шидэнд итгэдэг. Бэлэг бол үлгэр нууцлаг мөрөөдлийн биелэл. Таны хүүхэд юу мөрөөдөж байдаг, ямар тоглоомтой болохыг хүсдэг вэ? Түүний бяцхан хүслийг биелүүл. Албан ёсоор бэлэг өгөхөө больж тоглоомын журмаар гардуул. Хэрэв та хүүхдэдээ гэнэтийн бэлэг барья гэвэл үнд нохойн гөлөг, муур, доть эсвэл далайн гахай гэх мэтчилэн дуртай амьтных нь дүрстэй тоглоом бэлэглээрэй.
Шинэ жилээр юу бэлэглэх ёсгүй вэ?
-Хэт үнэтэй бэлэг бүү бэлэглэ. Энэ нь нөгөө хүнээ эвгүй байдалд оруулна. Та түүнээс ямар нэг үнэтэй бэлэг хариу харж байгаа мэт болно. Танилуудын тань боломж хүрэхгүй байж болзошгүй. Ер нь үнэтэй бэлгийг зөвхөн хамгийн ойр дотнын эсвэл гэр бүлийн хүмүүстээ л өгдөг.
-Залуу эрэгтэй бүсгүй хүнд дотуур хувцас, трико бэлэглэж болохгүй. Ялангуяа бүсгүй эцэг эхтэйгээ цуг амьдардаг бол.
-Янз бүрийн амьтан бэлэглэх онцгүй, эхлээд тийм амьтантай болохыг хүсэж байгаа эсэхийг тодруул.
-Эмэгтэйчүүд эрчүүдэд голдуу зангиа бэлэглэдэг, гэтэл зангиа бол эр хүний хувцаслалтын маш чухал хэсэг билээ. Иймээс түүнийг сонгож үнэлж чадахгүй бол бүү бэлэглэ. Эрчүүд хүүхнүүдэд уруулын будаг бэлэглэхэд мөн адил байдал үүсдэг.
-Таны шүүгээнд аль хэдийн хэвтэж байсан шинэ биш юм бэлэглэх хэрэггүй.
-Үрчлээний хэсэг тосыг хэзээ ч эмэгтэй хүнд бэлэглэж болохгүй.
-Танд бэлэг өгч байгаа хүнийхээ дуртай урсгал хандлагыг мэдэхгүй бол уран зураг бэлэглэх хэрэггүй.
-Нөхөртэй эмэгтэйд улаан өнгийн цэцэг бэлэглэж болохгүй. Энэ нь хайр сэтгэлийг төдийгүй гэрлэхийг хүссэн гуйлтыг илэрхийлдэг юм. Гэхдээ иймэрхүү бэлгийг жирэмсэн эмэгтэй, зүрхний шигдээс болох магадлалтай эмгэн, алиа наргианч зангүй хүмүүст бүү бэлэглээрэй.