Tuesday, November 17, 2009

Ажил хэрэгч бүсгүйчүүддээ зориулав

Ажил хэрэгч бүсгүйчүүдэд маань өдөр бүр өнгөлөг сайхан харагдах зайлшгүй шаардлага гардаг.Тэгвэл ажил хэрэгч бүсгүйчүүддээ санаа өгөх үүднээс эдгээр загваруудыг толилуулж байна. Танд  таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Охид бүсгүйчүүддээ зориулаж байна.

Охид бүсгүйчүүддээ зориулаад эдгээр зуны загваруудыг толилуулж байна. Урин дулаан цаг айлчилна ирж? эмэгтэйчүүд минь зуны хувцасны эрэлд хэдийнээ гараад байгаа энэ үед та бүхэндээ бага ч гэсэн санаа өгөх болов уу?

Бүсгүй хүнийг цоглог, тансаг харагдуулдаг аксесуарууд

Ээмэг, бөгж, хүзүүний болоод бугуйн зүүлт чимэглэлээр нь эмэгтэй хүний зан ааш, мэргэжил, боловсрол цаашлаад зэрэг зиндааг илтгэхээр хүчтэй зүйл юм. Тиймээс та зүүлт чимэглэлээ сонгохдоо нарийн мэдрэмжтэй хандах хэрэгтэй.
Тухайн өдрийн ажил хэрэг, харилцах хүмүүсийнхээ онцлогоос шалтгаалан хувцасандаа зохицуулж зүүлт чимэглэлээ сонго.

2. Алчуур
Сонгодог загварын хувцас чимэглэлд дуртай бүсгүйчүүд алчуур хэрэглэх дуртай байдаг. Энэ нь ч тэднийг тансаг зэрэглэлд аваачиж өгч чаддаг.

3. Цаг, нүдний шил
Тухайн хүний имидж бүрдэлтэнд аль аль нь чухал нөлөөтэй. Заавал хараа муутай гэлтгүй нүдний шилийг имидждээ ашиглаж болохыг бүү март. Цагны тухайд ээмэг бөгжтэйгөө хослуулж чадвал улам бүр үнэ цэнэтэй, чанартай харагдана.

4. Хэтэвч, цүнх
Түнтийсэн хэтэвч, цүнх бүсгүй хүнийг гутаана. Аль алийг нь гоёл, тансаг хэрэглээ тал руу нь ашиглаж өөрийгөө илэрхийлэхийг хичээ. Гутал түүнчлэн нэрийн хуудасны савтайгаа хэтэвч, цүнхнийхээ өнгө загварыг хослуулж өгвөл үнэ цэнэтэй тансаг байдлыг илтгэнэ. Анхаарал татам байж ч чадна.

5. Үзэг, нэрийн хуудасны сав
Үзэг бол таны нэрийн хуудас. Энэ хэрэглээнд эр эм гэсэн ялгаа бараг үгүй тул эрчүүдтэй адил хүчирхэг, эрч хүчтэй гэдгээ илэрхийлж болно. Яаж мэдэх вэ, чухал үед эрэгтэй боссоос ч илүү тансаг үзэгтэй байх ч юм бил үү.

6. Малгай, бээлий
Хэдийгээр жирийн хэрэглээ мэт боловч малгай бээлий нь эмэгтэй хүний донж маягыг хүчтэй илтгэх зүйлс юм. Тохой хүрсэн урт бээлий, саравчтай эсвэл үнэтэй ангийн үсэн малгайг донжийг нь олоод тавьчихсан явахад бас л өөр мэдрэмж төрүүлэхийг анзаараарай.

2010 оны зуны гутлын загвар


Энэ өвөл та ямар малгай өмсөх вэ?


Энэ өвөл та ямар малгай өмсөх вэ?
Малгай таныг дулаан байлгаад зогсохгүй таны нэг том хэсэг юм. Таны малгай таныг сайхан харагдахад маш том нөлөө үзүүлдэг билээ.Иймээс та бүхэн малгайгаа зөв сонгож өмсөх нь чухал юм. зүгээр нэг малгай толгой дээрээ тавих бус харин бүх л талаас нь сайтар сонгож аваарай. Таны сонгосон  малгай таныг дулаан байлгаад зогсохгүй бусдын харааг булааж байх ёстойг мартаж болохгүй шүү.

Нүд, нүдний эргэн тойрны арьс арчилгаа

Хүмүүс бие бие үрүүгээ харахдаа хамгийн түрүүнд нүдийг нь л ажигладаг тул нүдэндээ онцгой анхаарал тавих шаардлагатай.
Нүд нь хүний дотоод сэтгэлийг илэрхийлж байдаг учраас "Нүд бол сэтгэлийн толь" гэдэг. Чиний ямар хувь хүн болохыг нүд чинь илэрхийлэх чадвартай.
Нүд нь хүний сэтгэлийн хөдөлгөөнийг мөн илэрхийлдэг. Баярлахад гэгээ цацруулан гялалзаж, ядарч, уй гунигт автахад харц нь бүдгэрч, гал нь унтардаг.
Түүхийн аль ч үед эмэгтэйчүүд гоо сайхны бүтээгдэхүүний тусламжтайгаар нүдээ сайхан харагдуулахыг хичээдэг байсны баталгаа элбэг тохиолддог. Жишээлбэл, бүр эртний Египитэд нүдээ хүрээлж, уртасган буддаг байжээ.
Нүдний эргэн тойрны арьс арчилгаа
Нүдний эргэн тойрны арьс нь нүүрний бусад хэсгийнхтэй харьцуулахад хамаагүй нимгэн, эмзэг байдаг. Түүнээс гадна тос ялгаруулах булчирхайгүй, арьсыг чангалж байдаг булчин, шөрмөс цөөтэй. Энэ бүхэн дээр чи үргэлж инээж, нүдээ ирмэн эргэн тойрных нь арьсыг байнгын хөдөлгөөнд оруулдгийг нэмбэл онцгой нөхцөлд байдаг гэдгийг нь төвөггүй ойлгох биз. Чамайг том болоход анхны үрчлээ нүдийг чинь л тойрон үүсдэг. Мэдээжээр чи аль болох удаан хугацаагаар залуу сайхан харагдахыг хүснэ биз дээ? Үрчлээг аль болох хожим үүсгэхийн тулд нүднийхээ эргэн тойрны арьсанд тос түрхэж бай. Өглөө орой бүр нүүрээ угаасны дараа тосоо хөнгөн товшиж түрхээд шингэтэл нь 3 минут орчим хүлээнэ. Үүний дараа арьсан дээр үлдсэнийг нь хөвөн, салфеткаар болгоомжтой арилгана. Тосыг гүйцэд шингэсний дараа л будаж болно.
Зовхи улайсан тохиолдолд үрэвслийн эсрэг тос түрхэж болохгүй. Учир нь найрлаганд нь хуурайшуулах үйлчилгэәтэй бодис орсон байдаг. Ердийн тос түрхэхәд л хангалттай.
Суурь бүтээгдэхүүнийг түрхэгчээр биш хурууныхаа өндгөөр зөөлхөн товшиж түрхдэг.
Будгийг хэзээ ч ширүүн үрж арилгаж болохгүй. Зөөлхөн арчих хэрэгтэй.

Өвлийн гоёл


Өвлийн бас нэг гангараа бол яах аргаг гүй үслэг эдлэл тэгвэл энэ өвөл үслэг хантааз мода болж байгаа юм байна.Мөн та хөнгөн матералаар хийсэн зузаан ороолтыг ч мартаж болохгүй шүү.