Monday, October 19, 2009

Анхаарлаа төвлөрүүлж сурвал хайнга байхаа болино


Зарим хүмүүс хэт их ачаалал, стресс, насны онцлогоос болж хайнга болдог. Хайнга хүнтэй харилцахад маш хүндрэлтэй. Гэхдээ хайнга байдлаас ангижирч болдог гэнэ.
Ямар нэгэн зүйлд төвлөр
Хэрвээ та хайнга болсон мэт санагдаж байвал цагаа хар. Та ойрын 10 минутанд хийх зүйлдээ анхаарлаа бүрэн хандуул. Анхаарлаа огт сарниулж болохгүй шүү. Ингээд 10 минут нэг зүйлд төвлөрсний эцэст та ямар нэгэн ажил хийх, хүнтэй уулзах, утсаар ярих үедээ хайнга байдал алга болж, өөртөө итгэлтэй, тайван болсноо мэдэрнэ. Энэ дасгалыг хайнга болох бүртээ хийх хэрэгтэй. Аажмаар танд 10 бус; 2-3 минут л анхаарлаа төвлөрүүлэхэд хангалттай болно.
Ямар нэгэн эд зүйлст анхаарлаа хандуул
Сэтгэлзүйчид ямар нэгэн эд зүйлст анхаарлаа хандуулах нь хайнга байдлаас гарах бас нэгэн арга гэж үздэг. Та доорхи хувилбаруудаас нэгийг нь сонго.
-Эргэн тойронд байгаа харандаа, үсэг, бичиг цаас, цаасан дээр бичсэн зүйл, цэцэг зэрэг ямарваа эд зүйлсийг удаан тоол.
-Өчигдөр орой хийсэн 20 үйлдлээ сана.
-Цаас авч, мөрөөдөж байгаа 10 зүйлээ бич. Энэ нь заавал хүрэх зорилго байх албагүй. Харин танд таашаал төрүүлж байх ёстой.
-Өөртөө 2-3 минут гаргаад өөрийн бахархдаг зан чанараа тооч.

No comments:

Post a Comment